Мэдээллийн нууцлал

Захиалгыг боловсруулах, хэвлэх, хүргэх зорилгоор Instagram нэр, утас, хаяг, тайлбар, сонгосон зураг болон имэйл хаягийг авна. Имэйл хаягийг зөвхөн тухайн захиалгын төлбөр, явцын мэдэгдэл илгээхэд ашиглана.

Сайт Cloudflare дээр ажиллана. Зураг сонгоход, захиалга илгээхээс өмнө зургийг Cloudflare-ийн хаалттай түр хадгалалтад байршуулж, захиалгын дараа Google Drive руу хуулна. Захиалга үүсээгүй түр зургийг 24 цаг өнгөрсний дараа захиалгатай эсэхийг шалгаж цэвэрлэнэ. Захиалгын мэдээлэл Google Sheets-д хадгалагдана. Админ мэдээлэлд нэвтрэх эрх шалгана.

Түр зургийн холбоос тааварлах боломжгүй урт түлхүүртэй. Холбоосыг бусдад дамжуулж болохгүй. Drive-д хуулалт амжилттай дууссанаас 24 цагийн дараа түр хувийг цэвэрлэнэ. Хуулалт тасарвал түр хувийг хадгалж дахин оролдоно.

Төлбөрийг QPay боловсруулна. Сайтын код банкны нууц үг болон картын PIN авдаггүй. Cloudflare-ийн статистик үйлчилгээ ажиллах үед хуудасны үзэлт, гүйцэтгэлийн мэдээлэл боловсруулагдаж болно.

Мэдээллээ засуулах, хадгалалтын талаар лавлах бол @the.print_club-д хандана уу.

Сайт руу буцах